Page 26 - turdhilt3_Neat
P. 26
Монгол зураг буюу
үндэсний уран зураг
Удиртгал
Төв азийн өндөрлөгт хэдэн мянган жилээр нутагшин
байсан нүүдэлчин ард түмний хойч болох Монголчууд бид
урлаг, соёлын арвин баялаг өв уламжлалтай билээ. Энэхүү
уламжлалын нэгэн том салбар бол монголчуудын үндэсний
уран зураг буюу монгол зураг юм.
Аливаа үндэстний ёс заншил, ахуй амьдрал, ертөнцийг үзэх
үзэл, гүн ухааныг өөртөө шингээн хөгжиж, ирээдүйн үр хойчид
нь өвлөгдөн очдог урлахуй ухааныг үндэсний язгуур урлаг гэнэ.
/ миний бодол /
Төв азийн өндөрлөгт үүсэн оршиж байсан төрт улсуудын
/ хүннү, уйгар, кидан, их монгол гэх мэт/ нөлөөгөөр монгол
зураг нь өнгө, дүр дүрслэл, зохиомж, утга агуулгын хувьд улам
баяжигдан хөгжсөөр өөрийн гэсэн өнгө төрхийг олж өнөөг
хүрчээ. Монгол зураг нь сэдэв агуулгын хувьд шүтээн зураг, аж
байдлын зураг, түүхэн зураг, хөрөг зураг, чимэглэлийн зураг
зэрэг олон төрөлөөр хөгжиж ирсэн ба эдгээрийг нэгтгэн нэгэн
талбайд багтаан бүтээж болдгоороо тун өвөрмөц, хувирах
чадвар өндөртэй дүрслэх урлагийн томоохон төрөлийн нэг юм.
Монгол зураг нь зохиомжын шийдлийн олон төрлийг
илэрхийлж болно. Үүнд нэг төвт, олон төвт, хүүрнэсэн зохиомж
гэх мэт. Ингэхдээ ихэвчлэн хөндлөн урт талбайг сонгон уран
бүтээлийг туурвиж ирсэн нь өргөн уудам нутаг, уртын сайхан
дуутай холбоотой буй за. Өнгийн хувьд ямарч монгол зураг нь
тослог, төв өнгийг агуулж өнөөг хүрчээ.
Монгол зургийн хамгийн гайхамшигт, бусдаас ялгарах онцлог
бол зураас юм. Уран нарийн чадварлаг зураасыг ерөнхийд
нь эхлэл, өрнөл, төгсгөл гэсэн жарчмаар хийж гүйцэтгэдэг.
Материаллаг чанар, орон зай, биетийн бүтцийн дотоод мөн
чанарыг бүрэн илэрхийлж,чимэглэлийг төгс гүйцэтгэдэг
зэргээрээ монгол зураг нь бусад улс үндэстний урлагаас ихээхэн
ялгаатай бөгөөд онцлог.
26 3

