Page 47 - turdhilt3_Neat
P. 47

FRANK LLOYD WRIGHT

The Barrel Chair, 1937

The Frank Lloyd Wright chair is made from natural cherry
and boasts beautiful lines,

1904 онд Дарвины Мартин ордонд анхны
санаа нь төрж байсан ба сандлаа хүнд
хатуу царсаар хийж байсан бол олон удаа
шинэчилж байж 30 гаруй жилийн дараа
шинэчилсэн загвараа гаргасан байна.
1937 онд түүний сандал илүү бат бөх, хөнгөн,
орчин үеийн гэж хүлээн зөвшөөрөгдсөн
бөгөөд түүний ямар мэдрэмжтэйг харуулах
үнэ цэнэ бүхий орчин үеийн бүтээл болсон
гэж үздэг.

FRANK LLOYD WRIGHT

Frank Lloyd Wright (1867-1959) нь 20-р
зууны хамгийн агуу уран барилгачдын
нэг юм. Тэрээр органик архитектурыг
хөгжүүлэгч хойд Америкийн орчин үеийн
уран барилгуудыг үндэслэгчдийн нэг ба
шинэ техник технологи, шинэ материалыг
ашиглаж нөлөө бүхий 20-р зууны уран
барилгуудаа бүтээн босгож байжээ. 70
жилийн хугацаанд 1000 гаруй барилга
барилга зохион бүтээснээс 532 нь баригдсан.

CHARLES RENNIE MACKINTOSH

Архитектор, дизайнер Charles Rennie Mack-
intosh (1868 – 1928) нь тавилга, нэхмэл эдлэл,
төмөр хийц, чимэглэлийн ажилбаруудыг
гүйцэтгэж байсан бөгөөд түүний онцгой хэв
маяг нь түүний төрөлх Шотланд нутгийн
болон Английн үндэсний урлаг, гар урлалын
элементүүдийг Art Nouveau –ийн органик
хэлбэрүүдтэй хослуулан ашигласан байдаг.
Түүний ажлууд нь чимэглэлийн амьд
симболоор дүүрэн ба орон зайд тод зоригтой
геометр хэлбэрүүдийг ашигласан байдаг.
	 Эхнэр болох Margaret MacDonald /1865-
1933/, түүний дүү Frances MacDonald
Маргерита болон нөхөр архитектор Her-
bert MacNair нартай хамтран “The Four”
групыг байгуулж интерьер, тавилга, нэхмэл
эдлэл, төмөр хийцийн үйлдвэрлэл гэсэн
салбаруудад олон бүтээл гүйцэтгэсэн.

                                                                              D-Art 3 47
   42   43   44   45   46   47   48   49   50   51   52