Page 50 - turdhilt3_Neat
P. 50

ШУТИС-ийн ҮТС-ийн дизайн салбарын дэд
                                                  профессор, док (Ph.D) Ц. Оюунчимэг

Номын хэлбэр төрх юуны өмнө түүний
нийгмийн, хэрэглээний, эрүүл ахуйн болон
гоозүйн шинж чанаруудаас хамаардаг
болохыг судлаачид дараах байдлаар
тодорхойлсон байдаг. Үүнд:

•	 Ном нь нийгмийн харилцааны чухал
хэрэгсэл бөгөөд тодорхой уншигчдад
чиглэгдэн, тэдэнтэй өвөрмөц холбоог
тогтооно. Жишээлбэл, эрдэмтэд, багш
сурган хүмүүжүүлэгчид, улс төрчид,
зохиолчдыг олон тооны уншигчтай холбох
үүрэгтэй (ном бодлого бодуулах, асуудлыг
шийдвэрлэн сурган хүмүүжүүлэх, харилцааг
тогтворжуулах, зугаацуулах гэх мэт
чадвартай).

•	 Хэрэглээний шинж чанар нь мэдээллийг
дамжуулах болон мэдээллийг түгээн
дэлгэрүүлэхэд чиглэгдсэн ба түүний
хэрэглээ програмчлагдсан байдаг (хэрэглээ
нь хүмүүст танил бөгөөд тухайн номын
дотоод бүтэц болон хайх систем нь номтой
ажиллахад хялбар болгодог ба номын гадна
харагдах мэдээлэл нь тухайн номын тухай
зар сурталчилгаа болно).

50 3
   45   46   47   48   49   50   51   52   53   54   55