Page 6 - turdhilt3_Neat
P. 6
жинг үүсгэж өгч байна. Мөн нүүрний харьцааг нь өөрчилснөөр толгойн хэсгийг
бүхэлдээ нүүр болж харагдахаар болгожээ. Шаргал үстэй, дугуйрсан цайвар царай,
цагаан гэрлэн бүрхүүл бүхий энэ бүсгүй бол уг зургийн нар нь, гэрэл гэгээний эх
булаг нь гэлтэй. Нүүрнийх нь хажуу талаасаа харагдаж буй цайвар нил өнгөтэй хэсэг
нь толь руу ширтэж байна. Дээр нь нүүрний цайвар хэсгээрээ бол тэрээр толгойгоо
нааш эргүүлэн бидэн рүү эсвэл Пмкассо руу харжээ. Сэрүүн цайвар, цонхигор
өнгүүд хар дүрс зураасуудтай ижилссэн нь анхаарлыг бүсгүйн бие тийш татна. Бие
нь мөн л босоо тусгаарлалттай байна. Зүүн тал нь судал бүхий хувцастай байгаа
нь усны хувцас байх магадлалтай. Харин баруун хэсэг нь нүцгэнээр дүрслэгджээ.
Хэвлийг томорсоноор харуулсан нь ураг тээж буйг буюу амьдралын шинэ эхлэлийг
дүрсэлжээ. Өвөрмөц рентген зураглалаар биеийн дотоод хэсгийг зурахдаа умайд
нь ахин нэг тойрог бүрэлдэж буйгаар зуржээ. Бүсгүй хүний байгалийн жам тавилан
нь толин дахь тусгалд ч тодхон харагдах агаад биеийн энэ хэсэг нь тодхон үзэгдэнэ.
Өнгөний шилжилтийн зэргийн эрс өөрчлөлтөөр энэ хэсэгт анхаарлыг хандуулсан
.агаад толины бараан ертөнцөд ч бүсгүйн хөх, хэвлий цагаан өнгөөр дүрслэгджээ
Дүрслэлийн цаад утга болох ванитасын уламжлалт ойлголт, мөнх бус амьдралын
тухай ойлголт. Мөн дурлуулж, ширтүүлж буйгаа мэдрээд дурлалт хүн рүүгээ эргэн
.харж буй Псишье охины домог зэрэг юм
Пикассо бүтээлээ туурвиж байхдаа визуаль элементүүдийг нэгдэл, ялгарал, баланс,
хэмжүүр, харьцаа, ритм зэргийн зөв зохицолд хэрхэн нийцүүлж буйгаа тэмдэглэн
хөтлөөгүй бөгөөд түүний оюутан ахуй цаг буюу анхлан суралцаж байсан он цаг
аль хэдийн улиран одож, зохиомжлох нь хэдийнээ гарт нь орж төрөлх чадвар
мэт болчихсон байсан нь лавтай. Гэхдээ бүтээл дээрээс харахад хэд хэдэн удаа
өөрчлөн, засварлан дарж зурсан нь харагддаг бөгөөд үүнээс үзвэл тэрээр байнга
санаагаа өөрчилж, ажиллах явцдаа зохих засваруудыг хийж байжээ. Яагаад энэ
вэ? Энд хэд хэдэн шалтгаан байж болно. Магадгүй тэрбээр зотонгоо бүхэлд нь
харж мэдэрч чадаагүй байснаас тэнцвэр нь алдагдсан, эсвэл зарим хэсэгт хэт их
анхаарал татагч байтал зарим хэсэг хэт орхигдоод байсан ч юмуу, эсвэл өнгөний
мэдрэмж нь зохимжгүй байсан ч юмуу. Энэ зураг нь зураачийн бүхий л шийдвэр
шийдлийн эцсийн үр дүн болон бүтээгдэж, Пикассо бүтээлийнхээ хамгийн анхны
үзэгч гэдгээрээ өөрийнхөө харж буйд сэтгэл хангалуун болсон тэр л мөчид зургаа
дуусгажээ. Хожмын үзэгчид бид элемент ба зарчмуудыг судлан мэдсэнээр аугаа
бүтээлүүдийн агуулга, динамик илэрхийллүүдийг тайлан уншина. Туршлага арвин
.хуримтлуулснаар энэ чанар нь бидэнд хэвшил болох нь дамжиггүй билээ
63

