Page 11 - turdhilt3_Neat
P. 11
A’ Design Award
& Competition
Ц.Мөнхмандах (ШУТИС, ҮТС-ийн Дизайны салбар)
Жил бүр төрөн гарч буй олон мянган
загваруудаас хамгийн шилдэг загварын
концепци, бүтээгдэхүүний шилдэг загвар,
үйлчилгээг “A’ Design award” наадмаар
шалгаруулдаг бөгөөд “А` Design Award бол
Өрсөлдөөний ертөнц” гэж тодорхойлдог.
“A’ Design Award” нь шилдэг дизайн,
дизайнерууд болон дизайны компаниудыг
“Тодруулах, Дэмжих болон Сурталчлах” буюу
шагналтуудын амжилт, авъяас, ур чадварыг
дэлхий дахинд таниулж, шүүмжлэгч,
худалдан авагчдыг татах зорилготой юм.
“A’ Design Award” уриа нь “Ars Futu-
ra Cultura” бөгөөд энэ нь Урлаг Ирээдүйг
Сайжруулна, Урлаг Ирээдүйн Соёл гэсэн
утгатай ба “Бид ирээдүйг урлаг, дизайн,
технологиор дүрслэгддэг гэж итгэдэг,
тиймээс илүү сайн ирээдүйг бий болгоход
сайн дизайн хэрэгтэй” гэж тодорхойлсон
байдаг.
D-Art 3 11

