Page 60 - turdhilt3_Neat
P. 60

Оюутнуудын
          шилдэг бүтээл

Дизайны урлагийн ухагдахуун хүн төрөлхтөний бүтээл
сэдлийн олон зууны түүхийг туулан орчин үеийн шинжлэх
ухаан, техник хүмүүсийн ахуй амьдралын хүрээнд гүн
нэвтэрч нягт уялдаа холбоотой хөгжиж байгаа өнөө үед
дизайны тухай мэдэгдэхүүн мэдлэгийг олж чухал юм. Хүн
төрөлхтөн үүссэн цагаасаа өнөөг хүртэл өөрсдийн эдэлж
хэрэглэж байгаа орон сууц, хувцас хунар, эдлэл хэрэгсэл
зэрэг ахуйн хэрэглээний бүхий л зүйлээ гоё ганган хэлбэр
хийцтэй өнгө үзэмжтэй, тансаг сайхан чимэглэлтэй,
эдэлгээ сайтай чанартай болгох гэсэн хэдэн мянган жилийн
тэмүүлэл нь улам төгөлдөржсөөр жирийн хэрэглээг
өнөөгийн урлагийн нэгэн төрөл болох хэрэглээний урлаг
.дизайныг төрүүлсэн
Дизайн нь дан ганц хэрэглээний урлаг бус маш нарийн—
тооцоолол, хэлбэр галбирын оновчтой шийдэл, өнгө үзэмж
зохицлыг шаарддагаараа шинжлэх ухааны салбарыг
өөртөө агуулсан байдаг. Дизайны онолын үндсэн асуудлууд
болох зохиомжийн хуулиуд, өнгө ба гэрэл, хэлбэрийн тухай
ойлголт, үйлдвэрлэлийн дизайны гоо зүй, уран сайхны
зураг төслийг боловсруулах арга ажиллагаа, хавтгайн
ойлголт, харааны болон харьцуулалтын элементүүд орон
зай болон дүрслэлийн олон талт байгуулалтын онцлог
хавтгай ба цэг шулууны огтлол зэрэг нь дизайны ажиллах
.ёстой ухагдахуунууд болно

60 3
   55   56   57   58   59   60   61   62   63   64   65