Page 55 - turdhilt3_Neat
P. 55
Дижитал Урлаг
хэрхэн бүтээх вэ?
Дижитал урлаг нь сүүлийн үед уран бүтээлчдийн
дунд маш ихээр тархаж байгаа бөгөөд өнөө үед
дижитал урлагийн мэргэжлийн уран бүтээлчидээс
гадна дизайны чиглэлээр суралцагч түүнийг
сонирхдог залуусын тоо улам бүр өссөөр байна.
Энэ нь тайлбарлахад тийм хэцүү биш хэрнээ энгийн
бөгөөд маш онцгой шинж чанартай . Дижитал урлаг
нь өөрийн бүтээлч илэрхийллийн санааг дижитал
технологи ашиглан бий болгох уран бүтээлийн үйл
явц урлагийн бүтээлийг хэлнэ.
Дижитал арт бүтээх дараах гурван үе шаттай:
Зураглалдаа бэлдэх, Хэлбэрээ тодорхойлж өнгө өгөх
, Өөрийн бүтээлээ дуусгах
Дижитал арт бүтээхэд танд компьютер, дижитал зураг
зурахад тохиромжтой програмууд, мөн таблет болон
вакум хэрэгтэй. Чи өөрийн гэсэн арга ажиллагаатай
дижитал урлагийн бүтээл хийхийн тулд дижитал
урлагийн гол үндэс сууриа судлаж маш их практик
дадлага хийх хэрэгтэй. Үүнд хар зураг болон уран
зургийн чадвар маш их шаардагдах бөгөөд сайн
дижитал артын бүтээл гаргахын тулд зайлшгүй зурах
практик дадал их хийх хэрэгтэйг мартаж болохгүй.
D-Art 3 55

