Page 12 - turdhilt3_Neat
P. 12

1. Spiral Stool  2015-2016 оны
                 “А’ Design Awards”-ийн тавил

                                         бүтээлүүдээс

   “А’ Design Awards”-ийн тавилгын        1
төрөлд “Platinum” шагналт. Тайван
дах “MisoSoupDesign” студийн Daisuke
Nagatomo, Minnie Jan нарын бүтээл.
Картон цаас нугалж хийсэн ба угсралтанд
цавуу болон нэмэлт тоноглол ороогүй
боловч 100 кг даацтай. Дээд доод
тавцангуудыг холбосон талуудыг олон
талсттай хийсэн нь гэрлийн нөлөөллөөр
ялгарч харагддаг.

   2. Hideaway Children`s Chair

   “А’ Design Awards”-ийн тавилгын
төрөлд “Platinum” шагналт. Шинэ
Зеландын “Think & Shift” студийн бүтээл.

    Хүүхдэд кориулсан “Hideaway” сандал   2
нь ая тухтай, нам гүм, тайван амрах
боломжыг бүрдүүлж өгдөг, бөмбөрцөг
хэлбэрийн бүтэцтэй, сандлын бүрээсийг
амархан авагдах, цэвэрлэх, эсвэл солих
боломжийг олгосон. Бүх материалууд нь
хүүхдийн биед сөрөг нөлөөгүй, эдэлгээ
урттай, өндөр чанартай байгалийн цэвэр
материалаар хийгдсэн.

    Хүүхдүүд хөлөө дээш харуулан хэвтэх,
хажуу тийш харан суух зэрэг чөлөөтэй
эргэлдэж байх боломжтой эргономикийн
тав тухтай мэдрэмжийг шийдэж өгсөн.

    3. Drops Coffee Table                 3

   “А’ Design Awards”-ийн тавилгын
төрөлд “Golden” шагналт. Америкын “Day
Studio”-ийн Jeffrey Day-ийн бүтээл.

   Тавцан дээр борооны дуслын долгион
буй байдлаар шийдсэн. Долгионы
цацарсан хэлбэрийг тэгш өнцөгт тавцанд
оруулан харааны тэнцвэрт байдлыг
хангасан. Уг ширээг CNC машин ашиглан
цул модоор хийсэн.

12 3
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17