Page 13 - turdhilt3_Neat
P. 13
лгын төрөлд шилдэг 4. Peel cabinet
с танилцуулж байна
“А’ Design Awards”-ийн тавилгын
4 төрөлд “Golden” шагналт. Америкын
“Leah K. S.Amick”-ийн бүтээл.
5
6 Ipad-ны хавтсан гэрнээс санаа авсан.
Хаалганы булангаас хэсэг хэсгээрээ
хуйлагдан нээгдэж ба буцаад аажуухан
байрлалдаа орж хаагдана.
Гэр ахуйд зориулагдсан, ямар ч өрөөнд
хана дагуу байрлуулахад тохиромжтой
хэмжээтэй. Өнцөгт ховилуудыг гурван
талд нь гаргаж өгч шүүгээний гадаргууг
эвдсэн загвартай. Гурван хээтэй талууд
нь зүүн дээд буланд нийлж бариул нь
нааш товойж өгсөн нь анхаарал татахуйц
болсон.
5. The Holy Ghost furniture
“А’ Design Awards”-ийн тавилгын
төрөлд “Silver” шагналт. Хятадын YI+MU
DESIGN компаний Yi Chen, Muchen Zhang
нарын бүтээл.
Сүнсэнд хүмүүс итгэдэг ч ямар
хэлбэр дүрстэйг мэддэггүй. Тиймээс
сүнсийг асгарч буй бороотой ижилхэн
гэж төсөөлж сандлын санааг гаргасан.
Өнгөний хувьд улаан болон цагаан
өнгийг сонгосон учир нь цус болон
ариун гэгээн гэрлийн өнгө гэж үзсэн.
6. BE MODULAR bookcase
“А’ Design Awards”-ийн тавилгын
төрөлд “Golden” шагналт. Турк дизайнер
AYÇA SEVİNÇ-ийн бүтээл.Гурвалжин дүрс
бол номын тавиуранд маш өвөрмөц дүрс
юм. Энэхүү номын тавиур нь 2 модулиас
тогтох бөгөөд модулиудаа хэрэглэгч
өөрийн хүссэнээрээ байрлуулах
боломжтойгоороо давуу талтай. Маш
олон хээг судалсны үндсэн дээрээс Түрэг
болон Марокко хээнээс санаа аван
дизайндаа тусгасан.
D-Art 3 13

